images

"Замын-Үүд-Эрээн" автозамын боомтоор 8-аас доош суудалтай хувийн тээврийн хэрэгсэл нэвтэрч эхлэнэ.

Мэдээ мэдээлэл

2023-11-03

172

2023 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Замын-Үүдээс Эрээний чиглэлд 8-аас доош суудалтай хувийн автомашиныг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, 6-ны өдрөөс эхлэн нэвтрэх машины тоонд тодорхой хязгаар тогтоохгүй байхаар болов. Эхний ээлжинд Замын-Үүд суманд бүртгэлтэй авто машинуудыг нэвтрүүлэхээр талууд ажиллаж байна.

Эрээн боомт руу нэвтрэх ажил дараах байдлаар хийгдэж байна.

  1. Тухайн иргэн автомашины мэдээллээ Замын-Үүдийн Цагдаагийн байгууллагад урьдчилан өгнө.
  2. Замын-Үүдийн Цагдаагийн байгууллага жолооч болон автомашины мэдээллийг нэгтгэж хятадын талд өгнө.
  3. Хятадын тал жолооч болон автомашины мэдээллийг Гаалийн системд оруулж, Эрээн хотын Цагдаагийн байгууллагаас “Хил нэвтрэх үнэмлэх”-ийг бичиж тухайн өдөртөө монголын талд хүргүүлнэ. Замын-Үүдийн Цагдаагийн байгууллага үнэмлэхийг хүлээн авч монгол талын холбогдох байгууллагын тамгыг мөн даруулж тухайн хил нэвтрэх тээврийн хэрэгслийн жолоочид хүлээлгэн өгснөөр тухайн тээврийн хэрэгсэл хил нэвтэрч болно.

Тээврийн хэрэгслийн “Хил нэвтрэх үнэмлэх” нь нэг жилийн хугацаатай олгогдох бөгөөд энэхүү үнэмлэхтэй тээврийн хэрэгсэл Эрээн хотод байх хугацаа 7 хоногоос хэтрэхгүй байна.

Тээврийн хэрэгслийн бүртгэл, үнэмлэх олгох асуудлыг Замын-Үүд, Эрээн хотын цагдаагийн байгууллага хариуцан ажиллахаар харилцан тохиролцоод байна.