"Замын-Үүд-Эрээн" автозамын боомтоор ачаа тээврийн үйл ажиллагааг 24 цагаар явуулах туршилт эхлэв.
2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд Замын-Үүд, Эрээн автозамын боомтоор ачаа тээврийн үйл ажиллагааг 24 цагаар явуулах туршилтын ажлыг эхлүүллээ.
24 цагийн туршилт 14 хоногийн хугацаанд үргэлжилж, 12 дугаар сарын 30-ны өдрийн 24:00 цагт дуусах ба 31-ний өдрөөс эхлэн 8-18 цагийн хооронд Замын-Үүд-Эрээн хилийн боомт ердийн горимоор ажиллаж эхэлнэ.