images

БНХАУ-ЫН ХИЛЭЭР ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД

Сэрэмжлүүлэг

2024-01-12

179

БНХАУ-ын Эрээн хотын Гаалийн газраас 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн авто замын боомтоор зорчих иргэдийн биедээ авч хилээр орох, гарах ачааны хэмжээг “БНХАУ-ын Гаалийн хууль”-ийн 4.46-д “Хувь хүн хилээр орох болон гарахдаа биедээ авч явах ачаа тээшний хэмжээ нь зохистой хэмжээнд байх ёстой бөгөөд зөвхөн өөрийн хэрэгцээний тоо хэмжээгээр хязгаарлагдана. Биедээ авч явах ачааг Гаалийн хяналтаар оруулна” гэж заасныг үндэслэн Эрээн хотын Гаалийн газар 2024 оны 1 дүгээр сарын 15-наас эхлэн авто замын боомтоор орох, гарах зорчигчдын биедээ авч явах эд зүйлийн хэмжээг зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан зохистой хэмжээ буюу 30 кг-аас хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа.