КОНСУЛ Т.МӨНХГЭРЭЛ, ДЭД КОНСУЛ Э.ТҮВШИНБАЯР НАР ЭРЭЭН ХОТЫН НАХГ-ЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ ШИЛИЙНБААТАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ.
Консул Т.Мөнхгэрэл, дэд консул Э.Түвшинбаяр нар Эрээн хотын НАХГ-ын дарга хошууч генерал Шилийнбаатартай 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр уулзаж, Монгол Улсын иргэдийн гэмт хэрэг, зөрчилд холбогдож буй асуудлаар санал солилцон, хоёр байгууллага хооронд 2023 онд хамтан ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурав.