images

МОНГОЛ, ХЯТАДЫН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХАМТАРСАН СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Мэдээ мэдээлэл

2023-01-30

164

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, БНХАУ-ын Боловсролын яамны дэргэдэх Хятад, гадаадын хүмүүнлэг солилцооны төв, Хан Жөү-2022 Азийн тоглолтыг зохион байгуулах хороотой хамтран Монгол, Хятадын хүүхэд залуучуудын соёлын солилцооны хамтарсан арга хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 30-нд ЭСЯ-ны дэргэдэх Соёл, мэдээллийн төвд зохион байгуулав.

Уг арга хэмжээнд Бээжин хотод ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл 32 хүүхэд, БНХАУ-ын Гуанши мужийн Наньнин хотын бага сургуулийн 32 хүүхэд хамтран оролцлоо.

Энэ удаагийн арга хэмжээний үеэр монгол хүүхдүүд Монгол орны тухай танилцуулга хийж, үндэсний хувцасны загвар үзүүлэн биелгээ бүжиг болон төгөлдөр хуурын тоглолтоор зочлон ирсэн хятад хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүлсэн бол хятад хүүхдүүд Хятад Ши жүжиг, Гуандун дуурь, хоор дуу дуулж сонирхуулсны зэрэгцээ Жуан үндэстний уламжлалт хувцсыг танилцуулав.

Арга хэмжээний эцэст цар тахлын улмаас хойшлон 2023 оны намар Хятадын Хан Жөү хотноо зохион байгуулагдах Азийн тоглолтын сүлд дууг монгол, хятад хүүхдүүд хамтдаа дуулж, тэмцээнд оролцох баг, тамирчдад амжилт хүсэв.