Нас барсны бүртгэл
2023-01-04
Тус КГ нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу дараах баримт бичгийн аль нэгийг үндэслэн нас барсныг бүртгэж, нас барсны гэрчилгээ олгоно. Үүнд:
- Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, тодорхойлолт (монгол хэл дээрх орчуулгын хамт),
- Тухайн иргэнийг нас барсныг зарласан тухай шүүхийн шийдвэр, түүний хуулбар
- Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт
- Нас барсан иргэний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбар
-Үйлчилгээний хураамж 75 юань ба Wechat pay, Alipay зэрэг БНХАУ улсад хэрэглэгддэг QR кодоор КГ-т төлнө. (Бэлэн мөнгө хүлээн авахгүй)