Гэрлэлтийн бүртгэл

2023-01-04


Монгол Улсын иргэн гэрлэлтээ КГ-т батлуулахад доорх материалыг бүрдүүлнэ. Үүнд:
1.    Иргэний үнэмлэхний хуулбар /хугацаа дуусаагүй байх/
2.    Гэрлээгүй, өмнөх гэрлэлтээ цуцлуулсан талаар УБЕГ-ын лавлагаа. ТҮЦ машин болон Е-mongolia гийн лавлагаа байж болно.
3.    Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл /эхнэр, нөхөр болох иргэн тус тусдаа бичиж огноо, гарын үсэг зурсан байх/
4.    Эхнэрийн талын гэрч болон нөхрийн талын гэрчийн тус тусын өргөдөл  /овог нэр бүтэн бичих, регистрийн дугаар тусгасан байх/
5.    Гэрлэснийг бүртгэх анкет, огноо, гарын үсэг зурсан байх
6.    Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, сэтгэц, сүрьеэний шинжилгээ/ эхнэр, нөхөр дундаа нэг маягт бөглүүлэх


 БНХАУ болон бусад гадаадын иргэн гэрлэлтээ бүрдүүлэх материал:
1.    Гадаад паспортын хуулбар эсвэл жолооны үнэмлэхний хуулбар /төрсөн огноо бичигдсэн байх/
2.    Тухайн улсын холбогдох байгууллагаас өгсөн гэр бүл болсныг нотлох бичиг /эх хувь/ /Тухайн улсын хэлнээс Монгол хэлрүү орчуулсан байх/
3.    эсвэл тухай иргэн өөрийн улсдаа гэрлээгүйг нотлох бичиг /эх хувь/ /Тухайн улсын хэлнээс Монгол хэлрүү орчуулсан байх/
4.    Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн эх хэл дээрээ бичсэн өргөдөл /Монгол хэл дээрх албан бус орчуулгын хамт, орчуулгын маягт хавсаргав/
5.    Гэрлэлтийн гэрчийн өргөдөл, гадаадын иргэн гэрч болох тохиолдолд монгол хэл дээрх албан бус орчуулга /төрсөн огноо тусгасан байх/
6.    Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, сэтгэц, сүрьеэний шинжилгээ/


Үйлчилгээний хураамж 75 юань ба Wechat pay, Alipay зэрэг БНХАУ улсад хэрэглэгддэг QR кодоор  КГ-т төлнө. (Бэлэн мөнгө хүлээн авахгүй)
Гэрлэлтээ бүртгүүлэхэд гэрлэх хос өөрийн биеэр КГ-т ирж бүртгүүлэх шаардлагатай. Гэрлэлтийн гэрч нь 18 нас хүрсэн байх ба гэрчээр байлцах.  

Жич: Гэрлэлтийг Монгол Улсад бүртгүүлэх тохиолдолд Харьяа дүүргийн бүртгэлийн хэлтэст хандана.