Иргэний үнэмлэх
2022-11-28
Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд анх удаа бүртгүүлж буй 16 насанд хүрсэн иргэн болон 25, 45 насанд хүрсэн иргэн КГ-т өөрийн биеэр ирж, хурууны хээ өгч иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдана.
1. 16 нас хүрч, иргэний үнэмлэх анх удаа авч буй иргэн дараах материал бүрдүүлнэ. Үүнд:
Төрсний гэрчилгээний хуулбар
Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар
Бүртгэлийн анкет КГ дээр ирж бөглөх
Иргэний үнэмлэхийн хураамж: Анх удаа авах 75 юань КГ-т QR кодоор суугаа орны төлбөрийн хэрэгсэл ашиглаж төлнө. ( бэлэн мөнгө хүлээн авахгүй)
2. 25, 45 нас хүрээд иргэний үнэмлэхнийхээ хугацааг сунгуулахад дараах материал бүрдүүлнэ. Үүнд:
Иргэний үнэмлэхний хуулбар /хаяж, гээгдүүлсэн тохиолдолд иргэний үнэмлэхний лавлагаа/
Бүртгэлийн анкет КГ дээр ирж бөглөх
Үйлчилгээний төлбөр Дахин захиалах 112.5 юань КГ-т QR кодоор суугаа орны төлбөрийн хэрэгсэл ашиглаж төлнө. ( бэлэн мөнгө хүлээн авахгүй)
Санамж:
Иргэний үнэмлэх дээрх оршин суугаа хаяг нь хамгийн сүүлд бүртгэлтэй хаягаас өөр тохиолдолд хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгэсэн бичиг эсвэл оршин суугаа хаягийн тодорхойлолт авч ирнэ үү. Буруу хаяг дээр мэдээллээ өгсөн тохиолдолд иргэн өөрөө Монгол дахь харьяа дүүрэгтээ хандаж хаягийн зөрчлөө арилгах буюу хаягийн шилжилтээ хийлгэсний дараа иргэний үнэмлэх хэвлэгдэх болохыг анхаарна уу.
Хэвлэгдэх хугацаа:
Монгол дахь харьяа дүүргийн Бүртгэлийн хэлтэс "НЭГ" цэгээс өөрийн төрөл төрөгсдөд итгэмжлэл бичиж хүлээн авах боломжтой. Ингэхдээ үнэмлэхний сунгалт хийлгэсэн цаас болон КГ-т төлсөн төлбөрийн баримтын хуулбараа итгэмжлэлийн хамт үзүүлэн авна. Үнэмлэх хэвлэгдэх хугацаа Улаанбаатар хотод ажлын 5 өдөр, аймаг сумдад ажлын 15 өдөр.
ИШБ-д хамрагдсаны дараа УБЕГ-ын цахим хуудас https://burtgel.gov.mn/, 1890 лавлах утсанд хандаж регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа /бар код/ оруулж таны мэдээлэл бүртгэлд орсон эсэхийг шалгах боломжтой.