Бичиг баримтын баталгаажуулалт

2026-06-10


Бичиг баримтын орчуулга, хуулбар баталгаажуулах

Иргэний бүртгэлийн баримт бичгийн хуулбар, орчуулга баталгаажуулахад тавигдах шаардлага

Монгол Улсын иргэний бүртгэлийн баримт бичгийг баталгаажуулахад баримт бичгийн эх хувь, орчуулгыг баталгаажуулахад зөвхөн баталгаат орчуулгын товчоогоор орчуулуулан тамга тэмдэг даруулсан хувийг үндэслэнэ. 

Төлбөрийн мэдээлэл: Иргэн, хуулийн этгээд эсвэл тэднийг төлөөлөх эрх бүхий этгээдийн Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад паспорт болон бусад төрлийн бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлэхэд хуудас тутамд 37.5 юань, баталгаат орчуулгыг гэрчлүүлэхэд хуудас тутамд 37.5 юаны төлбөртэй ба үйлчилгээний хураамжийг төлөхдөө Wechat pay, Alipay зэрэг БНХАУ улсад хэрэглэгддэг QR кодоор төлнө. (Бэлэн мөнгө хүлээн авахгүй)

Хэрэв өөрийн биеэр ирэх боломжгүй тохиолдолд бичиг баримтыг эх хувь, өргөдөл, баталгаажуулалтын төлбөр болон өөрт хаягласан баталгаат буцах дугтуйн хамт ирүүлэх шаардлагатай.