Гадаад паспорт

2022-11-28


Шилийнгол аймаг, Эрээн хотод оршин суугаа Монгол Улсын иргэн үндэсний гадаад паспортаа ямар нэг шалтгаанаар алдаж vрэгдvvлэх, гэмтээх, паспортын хуудас дуусах, хүчинтэй хугацаа нь дуусах, түүнчлэн 2002 оны 11 сараас өмнө олгогдсон буюу хуучин гадаад паспорттой  тохиолдолд Е серийн буюу үндэсний энгийн гадаад паспорт шинээр авна.

Үндэсний гадаад паспорт шинээр авахын тулд дараах бичиг баримтыг бvрдvvлж, КГ-т өөрийн биеэр авчирна.

1. Гадаад паспорт авах тухай хүсэлтээ илэрхийлсэн КГ-ын нэр дээр гаргасан өргөдөл (Өргөдлийг монгол хэлээр бичих бөгөөд өргөдөлдөө өмнө хэрэглэж байсан паспортаа алдаж үрэгдүүлсэн, эсхүл гэмтээсэн бол шалтгааныг тодорхой тайлбарлаж, өөрийн амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягийг заавал тодорхой бичсэн байна),

2. “Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг”-ийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргах, 

3. Паспортаа алдаж үрэгдүүлсэн тохиолдолд үүнийг магадласан цагдаагийн байгууллагын тодорхойлолт,

4. Гэмтсэн, хуудас дууссан, дахин сунгах зайгvй болсон тохиолдолд цаашид ашиглах боломжгvй болсон паспортын сунгалттай хуудасны хуулбар,

5. 16-аас дээш насны иргэдийн хувьд иргэний цахим vнэмлэхний хуулбар, 16 нас хүрээгүй хүүхдүүдийн хувьд төрсний гэрчилгээ, эцэг, эхийн аль нэгний гадаад паспорт, эсхүл иргэний цахим үнэмлэхний хуулбар,

6. Цээж зургаа УБЕГ-ын www.photo.burtgel.gov.mn хаягаар орж цахимаар илгээнэ.

Зурагт тавигдах шаардлага:

- нүүрний хэсэг цээж зургийн 90 хувийг эзэлсэн байна,
- малгай, алчуур, нүдний шилгүй, чих, дух, хөмсөг бүрэн гарсан байна,
- зургийн арын дэвсгэр цагаан байна,
- зургийн хэмжээ 413 х 531 pixel байна,
- сүүлийн 1 сарын дотор авахуулсан байна,
-та өөрийн зургийг цахим хуудсанд илгээгүй тохиолдолд гадаад паспортын захиалга авах боломжгүй болохыг анхаарна уу.

  Цээж зураг УБЕГ-ын www.photo.burtgel.gov.mn хаягаар орж цахимаар илгээх зааврыг дараах холбоосоор орж үзнэ үү.

https://fb.watch/gwW8idGab7/

7. Цээж зургаа УБЕГ-ын  www.photo.burtgel.gov.mn цахим хуудаст амжилттай оруулсан тухай хуудсыг хэвлэж хавсаргана.

8. Паспортын хураамж

Анхаарах зүйлс: 

1. Гадаад паспорт шинээр болон дахин авч буй иргэд заавал Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой.

2. Шинээр паспорт авахад 6 сар хүртэл хугацаа шаардагдах магадлалтай.

Иргэд шинэ паспорт захиалж паспортоо 6 сараас дээш хүртэлх удаан хугацаагаар хүлээх тохиолдол гарч байгаа нь дараахь шалтгаантай:

1. Гадаад паспорт шинээр авах мэдүүлгийг буруу, эсхүл дутуу бөглөсөн байдаг. Ихэвчлэн ургийн овгоо бичдэггүй. Монгол Улсын иргэний үнэмлэх аваагүй хүмүүсийн хувьд өөрсдийн ургийн овгоо /Боржигон, Тайж, Хөх морьт зэрэг/ мэдэхгүй тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд паспорт мэдүүлж буй иргэн өөрийн эцгийн овгийг авч явдаг гэдгийг сануулая.

2. Мэдүүлэгтээ өөрийн регистрийн дугаарыг андуурч бичих, Монгол Улсад өөрийн ойр дотны хүний холбоо барих хаяг, утасны дугаарыг бичээгүй тохиолдол гардаг.