2022.09.16 У.ХҮРЭЛСҮХ: ОРОС-ХЯТАДЫГ ХОЛБОХ БАЙГАЛИЙН ХИЙН ХООЛОЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИНЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх пүрэв гаригт ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай гурван талт уулзалт хийлээ.
Тэрээр энэ үеэр Орос-Хятадыг холбох “Сибирийн хүч 2” байгалийн хийн хоолойн төслийг дэмжихээ илэрхийлсэн байна. Монголын газар нутгаар дамнан өнгөрөх, жилд 50 тэрбум метр куб байгалийн хий тээвэрлэх хүчин чадалтай “Сибирийн хүч 2” хоолойн төсөл олон жилийн турш яригдсан ч ажил хэрэг бололгүй явж ирсэн.
Харин Москва цэргийн хүчээр Украинд түрэмгийлж, барууны хоригт орсноор ОХУ-ын байгалийн хийн экспортын хувьд БНХАУ гол зах зээл болж, уг төсөл сүүлийн хэдэн сарын хугацаанд эрчимжээд байгаа юм.