images

ХЯТАДАД КОВИДЫН ШИНЖИЛГЭЭ АВАХ ЖУРМЫГ ЧАНГАТГАЛАА

Мэдээ мэдээлэл

2022-09-09

141

Баярын өдрүүд ойртож байгаатай холбоотойгоор Хятадад коронавирусийн шинжилэгэ өгөх журмыг чангатгажээ. Энэ талаар Жэньминь жибао сонин мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, онгоц, галт тэрэг эсвэл хот хоорондын автобусаар аялах хүмүүс зорчихоос өмнө 48 цагийн дотор хийлгэсэн коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай байх ёстой аж. Энэ шаардлага есдүгээр сарын 10-наас 10 дугаар сарын сүүл хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх юм байна.

Шинэ журам гарахаас өмнө гагцхүү сүүлийн 72 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний хариу шаардаж байлаа. Мөн баярын өдрүүд дууссаны дараа эрх баригчид халдварыг тогтоон барих журам, дүрмээ эргэн харна гэж эх сурвалж мэдээлжээ.

Энд дуулгахад, есдүгээр сарын 10-12-ны өдрүүд Намрын дунд үеийн баяртай холбоотой амралтын өдрүүд тохиох бол 10 дугаар сарын нэгнээс долооны өдрүүдэд БНХАУ үүсэн байгуулагдсаны баярт зориулан бүх нийтээр амрах юм. Баярын үеэр Хятадын иргэд амрах, ар гэрийнхэндээ айлчлахаар бусад хотууд руу зорчдог боловч сүүлийн хоёр жилд коронавирусийн тахлын улмаас олон хүн хөл хорионд орохоос сэргийлж аялахаас татгалзах болсноор зорчих хөдөлгөөн буурчээ.