images

ӨРГӨН ЦАРИГААР АНХНЫ ГАЛТ ТЭРЭГ АЯЛАЛДАА ГАРЛАА

Мэдээ мэдээлэл

2022-05-25

159

Хятад Монголын хооронд анх удаагаа өргөн царигтай чингэлэгт галт тэрэг аялалдаа гарлаа.

Тодруулбал:

54 чингэлэг ачсан Хятад Монголын "Эрээн" галт тэрэг өнөөдөр буюу 5-р сарын 25-нд хөдөллөө.

Уг галт тэрэг Эрээн боомтоос шууд өргөн царигаар аялах юм. Эрээн боомт тусгай гарц ажиллуулж, автомат шалгалтаар галт тэргийг саадгүй нэвтрүүлжээ.

Хятад улс 1435 мм-ийн нарийн цариг ашиглаж, Монгол улс 1520 мм-ийн өргөн цариг ашигладаг юм.

Хятадын талаас хөдөлсөн ачааны галт тэрэг өнөөдөр анх удаа царигаа солилгүйгээр хилээр нэвтэрчээ. Энэхүү галт тэрэг явж эхэлсэнээр галт тэргээр тээвэрлэх ачаа тээврийн хүлээгдэл 30 хувиар буурна гэж үзэж байгаа аж.