images

ХОНКОНГ РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Мэдээ мэдээлэл

2022-05-12

139

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс гадаадын иргэдийг хүлээн авч эхэлсэн бөгөөд тус бүс нутаг руу зорчих гадаадын иргэдэд шаардлага тавьж байгаа юм.

Шаардлагын тухайд:

Насанд хүрсэн гадаадын иргэд хамгийн багадаа 14 хоногийн өмнө коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдсаныг нотлох вакцины гэрчилгээтэй байна. Коронавируст халдвар /Ковид-19/ авч эдгэрсэн иргэд хамгийн багадаа 14 хоногийн өмнө вакцины нэг тунд хамрагдах шаардлагатай бөгөөд вакцинд хамрагдсан болон халдвар авч эдгэрснээ нотлох бичгийг англи хэлээр орчуулсан байх шаардлагатай.

12-17 насны хүүхдүүд коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдсаныг нотлох гэрчилгээ, баримт бичигтэй байна. 11 болон түүнээс доош насны хүүхдүүдэд вакцинд хамрагдсан байх шаардлага тавихгүй боловч хамт зорчиж буй асран хамгаалагч нь вакцины бүрэн тунд хамрагдсан байна.

Дамжин өнгөрөх болон Хонконг руу нэвтрэх иргэд нислэгт хамрагдахаас 48 цагийн өмнө хийлгэсэн байх (ПГУ шинжилгээний “сөрөг” хариутай байна. Шинжилгээний хариуг үндэслэн Хонконгийн Эрүүл мэндийн газрын цахим хуудсанд хандан эрүүл мэндийн асуумж бөглөж, QR код авах шаардлагатай бөгөөд энэхүү кодыг нисэх онгоцонд суух болон Хонконгийн хилээр нэвтрэх үед ашиглана)

Бүх зорчигчдыг тусгайлан бэлдсэн зочид буудалд 7 хоног тусгаарлах бөгөөд ЭНЭ холбоосоор орж, тусгаарлах байрны захиалгыг урьдчилж хийх шаардлагатай.

Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудал дээр байх (ПГУ шинжилгээнд хамрагдах бөгөөд шинжилгээний хариу 2-3 цагийн дараа гарна)

Хонконгт ирсэн иргэд Хонконгоос БНХАУ болон Макао руу зорчих боломжгүйг анхаарна уу.