images

Эрээн хотын нөхцөл байдлын тухай

Шуурхай мэдээ

2022-09-19

205

Эрээн хотын Шуурхай штабын мэдээллээр, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс бага дунд сургуулиуд, 20-ны өдрөөс цэцэрлэгийн үйл ажиллагааг сэргээх  шийдвэрийг гаргав.

2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Эрээн хотын нийт 61969 иргэнд ПСР шинжилгээ хийж, бүгд сөрөг хариу гарсныг Эрээн хотын Шуурхай штабаас мэдээлсэн байна.

Одоогоор Эрээн хотын олон нийтийн үйлчилгээний газрууд хараахан нээгдээгүй, зөвхөн хүнс болон барааны дэлгүүрүүд нээгдэж, хоолны газрууд зөвхөн хүргэлтээр үйлчилж байна.