images

Эрээн хотын цар тахлын нөхцөл байдлын талаар

Шуурхай мэдээ

2022-10-04

214

Эрээн хотын Шуурхай штабын 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн шийдвэрээр КОВИД-19-ын 1 тохиолдол илэрсэнтэй холбогдуулан 2 газрыг дунд эрсдэлтэй бүсээр зарлан, халдвар хамгааллын дэглэмийг чангатгах шийдвэр гаргав. Мөн түүнчлэн цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хотын нийт иргэдээс дарааллан 3 удаагийн шинжилгээг авч эхэлсэн ба 10 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар 60436 иргэнээс PCR шинжилгээ авч бүгд сөрөг гарсан байна.