images

Эрээн хотын хөл хорионы дэглэмийг сулруулсан талаар

Шуурхай мэдээ

2022-11-15

207

Эрээн хотын Шуурхай штабын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн мэдээллээр, хотын нийт 61729 иргэнээс 5 дахь удаагийн PCR шинжилгээ авч, тусгаарлалтад буй иргэдээс шинээр 3 шинж тэмдэггүй тохиолдол илэрч нийт халдварын 34 тохиолдол бүртгэгдсэн ба өндөр эрсдэлтэй 16 бүс байна. 

 

Тусгаарлалтын бус газраас халдвар илрээгүй 3 хоносон тул хөл хорионы дэглэмийг 15-ны өдрийн 0 цагаас эхлэн хэсэгчлэн сулруулж хот доторх зорчих хөдөлгөөнийг нээв. Чингэхдээ, бага эрсдэлтэй бүсэд цар тахлын дэглэмийг баримталж, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх, үсчин, хоолны газар зэрэг үйлчилгээний газруудыг түр хугацаагаар нээхгүй байх, сургуулийг үргэлжлүүлэн цахимаар хичээллүүлэх, хотоос гарах иргэд зөвшөөрөл авах зэрэг дэглэмийг үргэлжлүүлэн мөрдлөгө болгож байна.