images

Эрээн хот дахь цар тахлын нөхцөл байдлын талаар

Шуурхай мэдээ

2022-08-01

183

Эрээн хотын Шуурхай штабын 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурлаар дараах мэдээлэл хийв.

2022 оны 7 дугаар сарын 30-ны 23 цагт хотын иргэдэд хийсэн ПСР шинжилгээгээр 2 эерэг тохиолдол бүртгэгдэж 31-ний өдөр Шилийн гол аймгийн Халварт өвчинтэй тэмцэх төвийн давтан шинжилгээгээр дахин батлагдсан.

2022 оны 7 дугаар сарын 30-ны 22 цагт Хятадын төмөр замын 10 дугаар товчооны албан хаагчид толгой өвдөх, халуурах, хамар битүүрэх шинж тэмдэг илэрсэн бөгөөд буудалд нь тусгаарлаж шинжилгээ хийхэд ковид-19 илэрсэн ба мөн Шилийн голд хийсэн давтан шинжилгээгээр баталгаажсан байна.