images

КОВИД-19-ын талаар

Шуурхай мэдээ

2022-06-24

160

ӨМӨЗО-нд 2022 оны 6 дугаар сарын 23-ны 24 цагийн байдлаар КОВИД-19-ын  тохиолдол бүртгэгдээгүй. Эрээн хотоос 500 км-ын зайд орших Шилийн хотоос тусгаарлалтад байсан 1062 иргэнийг тээвэрлэн Эрээн хотод авчирсан, Хөххотоос ирсэн тусгаарлалтыг зохион байгуулах удирдлагын багт хотын удирдлагаас хүндэтгэл үзүүлэн буцаасан, бусад аймаг, хошуудаас хүч нэмэгдүүлэн ирсэн цагдаагийн албан хаагчдын сүүлийн хэсэг болох 30 албан хаагчийг буцаасан зэрэг арга хэмжээг авсан байна.  

23-нд ӨМӨЗО-ны тэргүүлэгч Ван Лишя цахимаар Эрээн хотын удардлагуудтай холбогдож хилийн боомтын нөхцөл байдалтай танилцан “нэг боомт нэг бодлого” зарчмын дагуу цар тахлын дэглэм, хяналтыг тогтмол сайжруулж боомтоор нэвтрүүлэх ачаа тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр ахиц гаргахыг онцолжээ.  

Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас 2022 оны 6 угаар сарын 24-ний өдрийн 08.00 цагаас эхлэн Шилийн, Бэй Сян, Хөх, Улаан, Дун Чэн, Нан юань хотхонууд болон Гэрэлт-Од сумыг өндөр эрсдэлтэй бүсээс бага эрсдэлтэй бүс болгон зэрэглэлийг бууруулсан тухай мэдэгдэл гаргасан байна.