images

КОВИД-19-ын талаар

Шуурхай мэдээ

2022-06-23

201

ӨМӨЗО-нд 2022 оны 6 дугаар сарын 22-ны 24 цагийн байдлаар КОВИД-19-ын батлагдсан 1 тохиолдол гарсан, 20 өвчтөн эмчлэгдэж гарснаас Улаанхад 4, Шилийн голд 16 байна. Мөн эмчилгээнд хамрагдаж буй 167 иргэн байгаагаас Улаанхадад 45, Шилийн голд 122 байна. Өвчний шинж тэмдэггүй 183, үүнээс Улаанхадад 7, Шилийн голд 167, гаднаас зөөвөрлөгдсөн 3 /Хөххотод/  тохиолдол тус тус байна. Өвчтөнүүдтэй ойрын болон дам харилцаанд орсон иргэдийг тусгаарлан ажиллаж байгаа талаар ӨМӨЗО-ны Эрүүл мэндийн хорооноос  мэдээлжээ.

Эрээн хотын Шуурхай штабын тус өдрийн мэдээллээр КОВИД-19-ын тохиолдол нэмж бүртгэгдээгүй, батлагдсан 104, шинж тэмдэггүй 136 тохиолдол байна.

Шилийн голд бүртгэгдсэн 1 тохиолдол Сөнөд хошуунд гарсан бололтой. Одоогоор Эрээн хотод дэглэм хөл хорионы дэглэм үйлчилсэн хэвээр, хилийн боомтын үйл ажиллагаа хэвийн явж байна.