images

Эрээн хот дахь цар тахлын нөхцөл байдлын талаар

Мэдээ мэдээлэл

2022-02-21

198

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххот, Бугат хотод ковидын халдвар илэрсэнтэй холбогдуулан Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх удирдах штабаас мэдэгдэл гаргаж, 2022 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Хөххот, Бугат хотоор дамжин Эрээн хотод ирэх иргэдийг 14 хоног нэгдсэн тусгаарлалтад байлгаж, энэ хугацаанд 5 удаагийн ПСР шинжилгээ авахаар шийдвэрлэсэн байна. Мэдэгдэл гарахаас өмнө дээрх хотуудаар зорчсон иргэдийг 14 хоног гэртээ тусгаарлах шаардлагыг тавьж байна.