images

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын Тэргүүн нарын ээлжит цахим уулзалт цахимаар зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

2021-12-22

13

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын Тэргүүн нарын ээлжит цахим уулзалтыг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цахимаар зохион байгуулав.

Цахим уулзалтыг Элчин сайд Т.Бадрал удирдан явуулж, Хөххотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг, Хонконгийн ЗЗОБ-т суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан, Шанхай хотод суугаа Ерөнхий консул Ё.Нямжав, Эрээн хотод суугаа Консул Т.Мөнхгэрэл, Манжуур хотод суугаа Консул Я.Ганбаатар болон эдгээр ДТГ-ын холбогдох ажилтнууд оролцов.

Энэ онд 3 дахь удаагаа болж буй уг уулзалтаар 2021 оны 6 дугаар сард зохион байгуулагдсан ДТГ-уудын тэргүүн нарын уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийг дүгнэн, ДТГ-уудын зүгээс 2021 онд хийсэн ажил, тулгарч буй хүндрэл, бэрхшээл болон цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар дэлгэрэнгүй санал солилцсон болно.