images

Эрээн боомт хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийгдэж буй зарим ажлын талаар.

Мэдээ мэдээлэл

2022-01-19

21

2022 оны 01 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын дэд дарга Бао Шаньхуа Эрээн боомтын цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын явц байдалтай танилцав. Хяналт шалгалтын дүгнэлтээр, ӨМӨЗО-оос тавьж буй цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажилтай холбоотой дүрэм, журмыг Эрээн боомт хотод цаг алдалгүй түргэн шуурхай тогтмол хэрэгжүүлэх ба хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх, техникийн хяналтыг өргөнөөр ашиглах, урьдчилан сэргийлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулахыг онцолсон байна.

2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Эрээн хотын дарга Лү Баодун цар тахлын нөхцөл байдлын талаарх хурал зохион байгуулсан байна. Тэрээр хэлэхдээ, одоогийн дотоодын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажил эрсдэлтэй хэвээр байгаа бөгөөд үүнээс гадна өвлийн амралт, Хаврын баярыг тохиолдуулан хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдэх нь цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын нөхцөл байдлыг хурцатгаж байна. Иймд холбогдох байгууллагууд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажлыг чангатгаж өндөр болон дунд эрсдэлтэй бүс нутгаас ирж буй иргэдийг шинжилгээнд хамруулах ба шинжилгээний хариуг түргэн шуурхай баталгаатай хариуг гаргах шинжлэх ухааны үндэслэлтэй техник технологийн шинэчлэлийг бий болгох тал дээр анхаарч ажиллахыг зөвлөсөн байна.

Эх сурвалж: http://www.elht.gov.cn/dtzx/szyw/202201/t20220118_198642.html