images

Хятад дахь цар тахал болон вакцинжуулалтын нөхцөл байдлын талаар.

Мэдээ мэдээлэл

2022-01-26

187

 

2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар Хятад улсын хэмжээнд цар тахлын 44 тохиолдол бүртгэгдсэнээс гадаад улсаас зөөвөрлөгдөн ирсэн 20 (Шанхай 10, Гуанси 4, Бээжин 2, Тянжянь 2, Хөнань 1, Чунцин 1), орон нутгийн 24 тохиолдол (Бээжин 14, Хар мөрөн 4, ШУӨЗО 2, Хөбэй 1, Хөнань 1, Гуандун 1) бүртгэгдсэн. Тухайн өдөр 173 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан ба 3395 ойр дотны сэжигтэй хүмүүс эмнэлгийн хяналтаас гарчээ. Одоогийн байдлаар гадаад улсаас зөөвөрлөгдөн ирсэн 1049 тохиолдол бүртгэгдсэн ба 3 сэжигтэй тохиолдол байна.

2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар Хятад улсын хэмжээнд өндөр эрсдэлтэй бүс нутаг 12, дунд эрсдэлтэй бүс нутаг 43 байна. Өндөр эрсдэлтэй бүс нутагт Тянжянь, Хөнань, Шанси, дунд урсдэлтэй бүс нутагт Тянжянь, Шанхай, Жянсу, Хөнань, Гуандун, Шанси зэрэг газруудыг эрсдэлтэй бүс нутгаар тогтоосон байна. Эрсдэлтэй бүс нутгийг халдварын тохиолдол бүртгэгдсэн муж, хот, дүүрэг, хорооллоор ангилан тогтоосон байна.

2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар Хятад улсын хэмжээнд 2.973.459.000 тун вакцин хийгдсэн байна.

Эх сурвалж: http://sh.bendibao.com/news/2020616/225169.shtm