images

Хилийн чанадад оршин суугаа иргэн Та сайн дурын нийгмийн даатгалд цахим хуудас болон гар утасны аппликэйшнээр дамжуулан хамрагдах боломжтой боллоо

Мэдээ мэдээлэл

2021-04-21

170

Хилийн чанадад оршин суугаа иргэн Та сайн дурын нийгмийн даатгалд цахим хуудас болон гар утасны аппликэйшнээр дамжуулан хамрагдах боломжтой боллоо.
Үүний тулд “Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшн эсвэл даатгуулагч нарт зориулсан ndaatgal.mn вэбсайтыг ашиглана.
Ингэснээр иргэн Та шинээр гэрээ байгуулж, гэрээгээ сунгахаас гадна өөрийн харилцагч банкны систем рүү шууд холбогдож шимтгэлийн төлбөрөө төлөх, төлөгдсөн шимтгэлээ хянах боломжтой.
Сайн дурын даатгалд цахимаар хамрагдах заавар, нийгмийн даатгалын мэдээ, зөвлөгөөг дараах холбоосоор орж авна уу. http://consul.mn/index.php?moduls=25