images

МОНГОЛ ГЭР” НОМЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэдээ мэдээлэл

2026-05-27

9

Эрээн дэх Консулын газраас тус консулын газрын дэргэд байгуулсан “Монгол гэр” номын сангийн үйл ажиллагааг тогтмолжуулах зорилгоор 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр үндэсний түүх, өв уламжлал, соёлоо таниулан сурталчлах арга хэмжээг амжилттай зохион байгуулав. 

Арга хэмжээнд Болор цомын эзэн, оны шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналт, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Д. Галсансүх хүндэт зочноор уригдан оролцож уран бүтээлээсээ сонирхуулав. 

Энэхүү үйл ажиллагаа нь монгол хэл, бичиг, утга зохиол, үндэсний өв соёл, тоглоом наадгайг сурталчлахын зэрэгцээ “Монгол гэр” номын сангийн үйл ажиллагааг олон нийтэд ойртуулах ач холбогдол бүхий арга хэмжээ болж өнгөрлөө.