images

Эрээн хотын Гаалийн чөлөөт бүсийн олон улсын худалдааны төвийн нээлтийн ажиллагаа боллоо.

Мэдээ мэдээлэл

2024-02-01

226

Эрээн хотын гаалийн чөлөөт бүсийн Олон улсын худалдааны төвийн нээлт өнөөдөр Эрээн хотын Монгол хот цогцолборт болов. Уг арга хэмжээнд монголын талаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮ-н газрын дарга Я.Эрдэнэсайхан, ЖДҮ-ийн газрын хэлтэсийн дарга Ундрал, Эрээн хотод суугаа Консул Т.Мөнхгэрэл, Дэд консул Э.Түвшинбаяр, Замын-Үүдийн Гаалийн дарга О.Цэенрэгзэн, хятадын талаас Эрээн хотын дэд дарга Жан Инже, Эрээн хотын Худалдааны товчооны дарга Жя Шяогуан, Эрээн хотын Гаалийн дарга Жан Шөн, Эрээн хотын “Замч" ХХК-ийн захирал Улаанбаатар нарын төлөөлөгчид оролцлоо.

Гадаад худалдаа хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд борлуулах байнгын ажиллагаатай хоёр дахь худалдааны төв ийнхүү нээгдэж байна. Эрээний хотод Монголын 30 гаруй аж ахуйн нэгж, хувь иргэдийн бараа бүтээгдэхүүн олон нийтэд танилцуулагдаж байгаа нь ихээхэн ач холбогдолтой болов. Цаашид Монгол Улсын нэр хүндтэй брэндийн бараа бүтээгдэхүүн энэхүү төвд борлуулагдахаар болсон байна.Тус төвд борлуулагдах гадаадын бараа бүтээгдэхүүн нь Эрээн хотын хилийн иргэдийн худалдааны бүсээр дамжин орох юм.

Ийнхүү Эрээн хотын иргэд, худалдан авагчид импортын бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах, гадаад орнуудын бараа бүтээгдэхүүн Хятадын зах зээлд өрсөлдөх боломж бүрдэж байна.