images

"Замын-Үүд-Эрээн" хилийн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг амжилттай нээв.

Мэдээ мэдээлэл

2023-01-09

110

Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн автозамын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн нээх ёслолын ажиллагаа хоёр талд амжилттай зохион байгуулагдаж тус өдөр монголын талаас 529 зорчигч гарах чиглэлд, хятадын талаас орох чиглэлд 240 зорчигчийг амжилттай нэвтрүүллээ.

Эрээн хотод болсон нээлтийн арга хэмжээнд монголын талаас Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр тэргүүтэй албаны төлөөлөгчид, хятадын талаас Эрээн хотын дэд дарга Ван Дуншэн тэргүүтэй гадаад харилцаа, худалдааны газар зэрэг төрийн байгууллагын ажилтнууд монголын талд тус тус нэвтэрч харилцан хүндэтгэл үзүүлэн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов.

КОВИД-19 цар тахлын үед Замын-Үүд-Эрээн автозамын боомтоор ачааны машинаар задгай тээвэр хийхийг хориглоод байсан бол 2023 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн тус боомтоор ачаа тээврийг чөлөөтэй нэвтрүүлэхээр болж, эхний өдөр Монгол Улсын улсын дугаар бүхий 67 ачааны машин Эрээн боомтоос ачаа тээвэрлэхээр нэвтэрсэн байна.