images

2021 онд ӨМӨЗО-ы импорт экспортын хэмжээ 123 тэрбум 560 сая юаньд хүрэв

Мэдээ мэдээлэл

2022-01-26

12

ӨМӨЗО-ны худалдааны боомтын ажлын видео хурал 1 дүгээр сарын 19-нд Хөххотод болов. 2021 онд ӨМӨЗО-ы гадаад худалдаа тогтвортой, гадаад худалдааны зах зээл үр ашигтай өргөжин тэлж импорт экспортын жилийн хэмжээ 123 тэрбум 560 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.2 хувь нэмэгдсэн байна.

Нийгмийн хэрэглээний барааны нийт жижиглэнгийн борлуулалт жилийн турш 6.3 хувийн хурдацтай өсөлтийг хадгалсан байлаа. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагааг идэвхтэй явуулж, жилийн хугацаанд гадаадын хөрөнгийн бодит ашиглалт 316 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.37 хувь өссөн нь гадаадын хөрөнгийн үндсэн зах зээлийг тогтворжуулсан байна. Мөн хойд зүгт нээлттэй байх, бизнесийн орчин, нийлүүлэлтийн баталгаа, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих зэрэг ажилд эерэг ахиц дэвшил гарсан гэж дүгнэжээ.

Эх сурвалж: https://baijiahao.baidu.com/s?id=1722517139750951068&wfr=spider&for=pc